Өнөөдөр Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэлэлцэж байгаа билээ.

Өнөөдөр Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэлэлцэж байгаа билээ. Мажоритар тойрогт нэр дэвшсэн гишүүд ялагдсан ч пропорциональ системтэй тойрог руу "гулсах" заалт оруулсныг зарим хүн Үндсэн ууль зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээж аваагүй. Тиймээс Их суудлын хуралдаанаар ямар шийдвэр эцэслэн гарах нь олон нийтийн анхаарлын төвд байна. Дүгнэлтийг цэцийн гишүүд 15 цагт танилцуулна гэж мэдэгдээд байна.