
Эндээс манай улсын дундаж болон өндөр орлоготой өрхийн дундаж хадгаламжийн хэмжээ 22 дахин зөрүүтэй байна. Банкны салбар өсөлттэй байна, өсөлттэй байна гэж гардаг нь энэ өсөлт нийгмийн чинээлэг хэсэгт ажиглагдаж байгааг харуулна.
Манай улсын дундаж орлоготой иргэдийн тоо нэмэгдэхүй байна. Дундаж давхаргагүй болж байгаа нь манай улсын томоохон эрсдэл. Инфляци жилийн 17 хувьтай, хүнсний үнийн өсөлт 28 хувьтай байгаа нь дундаж давхаргынханд 20-30 хувийн дарамт үүсгэж байна.
Нэн ядуу иргэдийн зарлагын 80 хувь нь хүнс байдаг учраас тэдэнд 50-60 хувийн дарамт болдог бол өндөр орлоготойтнуудад бараг нөлөөгүй. Улс орнуудын дундаж орлоготой иргэдийн тоог олохдоо моргейжийн зээлээр хэмждэг байна. Манай улсын хэмжээнд моргейжийн зээлтэй хүн өнгөрсөн жилүүдэд 26 мянгад хүрч өсжээ.

Ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл манай улсын хэмжээнд 700 орчим тэрбум төгрөг болж, зээлдэгчийн тоо 1300-гаар өссөн байгаа юм. Гэхдээ энэ өсөлтийг хуваагаад үзвэл 4000 нь төрийн албан хаагчид.
Харин орлого нь нэмэгдээгүй байхад орон сууцны үнэ өсч буй нөхцөлд худалдан авч буй үлдсэн 5000 нь өндөр орлоготнууд байх магадлалтай. Ингээд нийт хүн амд хуваагаад үзвэл бид нийт зээлийнхээ 25 хувийг л орон сууцанд зориулж байна.
Ипотекийн зээл нь манай улсын ДНБ-ын зургаан хувьтай тэнцүү. Дундаж давхаргынхан их хэмжээгээр моргейжийн зээл авч байж эдийн засаг тогтворждог гэсэн зүй тогтлыг эдийн засагчид олж харжээ.
Сэтгэгдэл (1)