Өнгөрсөн хоногт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хорооллын 18 дугаар байрны дөрөвдүгээр орцны жижүүрийн байр бүрэн шатжээ.

Өнгөрсөн хоногт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хорооллын 18 дугаар байрны дөрөвдүгээр орцны жижүүрийн байр бүрэн шатжээ. Галын улмаас 40 настай эрэгтэй П угаартсан байсныг Онцгой байдлын алба хаагчид түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн байна. Мөн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн дэслэгч Д.Ууганбаяр захирагчтай нэгдүгээр салааны бие бүрэлдэхүүн тус орцонд оршин суудаг 24 иргэнийг аварчээ.
Б.Чимэг