ШШГЕГ-ын хоёр дэд даргыг сэлгүүлэн томилжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын дэд бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга Д.Даваа-Очирыг тус газрын мөн дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилжээ.

ШШГЕГ-ын хоёр дэд даргыг сэлгүүлэн томилжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын дэд бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга Д.Даваа-Очирыг тус газрын мөн дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилжээ. Харин түүний хуучин албыг ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Т.Батболд хүлээн авсан байна. Мөн ДарханУул аймаг дахь 445 дугаар хорих ангийн дарга, хурандаа Г.Эрдэмээ өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. 445 дугаар хорих ангийн даргын ажлыг Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд дарга, дэд хурандаа Б.Батдэлгэр хүлээн авав. Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд даргын ажилд ШШГЕГ-ын төлөөлөгч, хошууч Л.Өлзийбатыг томилсон байна.
Б.Золбоо