зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдийг Н.Энхбаяртай холбогдсон луйврын сүлжээ нь чангаав уу?

2012-5-02
0
ЖИРГЭХ
“МАХН хүчтэй боллоо”, “Монгол ардын хувьсгалт нам УИХ-д суудалтай боллоо”... Ийм мэдээлэл өнөөдрөөс эхлэн хэвлэлээр цацагдах нь дамжиггүй.
    МАН-МАХН“МАХН хүчтэй боллоо”, “Монгол ардын хувьсгалт нам УИХ-д суудалтай боллоо”... Ийм мэдээлэл өнөөдрөөс эхлэн хэвлэлээр цацагдах нь дамжиггүй. Учир нь намын дарга Н.Энхбаяр нь шоронд хоригдсон ч Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар МАХН-д хүч нэмэхээр элсэх болохоор тэр. Харин энэхүү мэдээллийн цаана дээрх гурван гишүүний Н.Энхбаяраас салах гэсэн ч салж чадахгүй байх том шалтгаан нь нуугдаж үлдэхгүй нь тодорхой. Н.Энхбаярын үед эрх мэдлээ зузаатгаж, монгол төрийн ядмагхан төсөв дээр чадамгай гэгч нь хувийн тоглолт хийж чадсан түүх нь нууц биш учраас тэр.

   Зөвхөн Ч.Улаан гишүүний тухайд гэхэд Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлигын хэрэгтэй холбоотой гэх яриа байдаг. Энэхүү таамагтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр “Ч.Улаан гишүүнийг шалгах үндэстэй” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мөн Ч.Улаан гишүүнд хамгийн ойр будилаан бол яах аргагүй Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын ордын ашиглалтын лицензийг эзэмшиж буй “Цайрт минерал” компани. Хятадын хөрөнгө оруулалттай энэхүү компанитай Тогтвортой байдлын гэрээ байгуулах үндсэн үүргийг Ч.Улаан гишүүн Санхүү, эдийн засгийн сайд байхдаа гүйцэтгэсэн байдаг. Энэ компани Тогтвортой байдлын гэрээгээр хүлээсэн үүргээ өнгөрсөн хугацаанд биелүүлээгүй. Харин Ч.Улаан гишүүн бүхий л асуудалд нь гар дүрч, төр дахь бие төлөөлөгчийнх нь үүргийг хүлээсэн мэт зүтгэдэг гэдгийг улстөрч ярилцдаг. Тэгвэл энэ бүхэнд нь анхнаас нь оролцож, Ч.Улааны боломж бололцоог нээлттэй болгож байсан хүн нь яах аргагүй Н.Энхбаяр. Тиймээс ч Ч.Улаан гишүүнийг Х.Баатарын хэрэгт холбогдох үед Н.Энхбаяр аварч байсан түүхтэй. Энэ нь эргээд Ч.Улаан гэдэг хувь хүн Н.Энхбаяраас салж, саринаад хол явахгүй гэдгийн баталгаа болж буй. Цаашлаад Ч.Улаан гишүүн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдэхтэй зэрэгцээд хэвлэлээр ил цагаан “Би Сангийн сайд хийчихвэл хийчихмээр байна. Үлдсэн богино хугацаанд ажлаа мэддэг, өмнө нь энэ албыг хашиж байсан хүнийг Сайд болгосон нь дээр. Би нам итгэл хүлээлгэвэл шууд хийнэ” гэж мэдэгдсэн. Харин нам нь Ч.Улааныг бус Д.Хаянхярвааг Сангийн сайдаар сонгосон. Эндээс Ч.Улаан гишүүн Ардын намаас татгалзах үндсэн шийдвэрт хүрч, Сангийн сайдаар томилоогүй намынхаа нөхөддөө гомдсон, бухимдсан гэж болно.

    О.Чулуунбат гишүүний хувьд хэзээ мөдгүй бүрэн эрх нь түтгэлзэхэд бэлэн байгаа гишүүн. Улсын ерөнхий прокуророос удаа дараа түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтыг хүргүүлсэн ч УИХ-ын гишүүд О.Чулуунбатыг тухай бүрт нь аварч байсан түүхтэй. Түүний хувьд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа улсын 210 сая ам.долларыг тавиад туучихсан нэгэн. “Монголыг моргейжуулна” гэх уриан дор хямд өртөгтэй орон сууц буюу “Гандирс” хотхон байгуулна хэмээн хошгируулсан Жорж Чайлмерс гэх эрд тэрбээр дээрх мөнгийг тавиад туучихсан. Иймд Улсын ерөнхий прокурорын газраас удаа дараа “Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Америкийн иргэн Жорж Чайлмерстэй хамтарч 35 тэрбум төгрөг хувьдаа завшсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч О.Чулуунбат удаа дараа мултарсан. Сүүлдээ “Би ч гэсэн тэр хүнд хууртсан. Би хохирогч” хэмээн өөрийгөө өмгөөлөх болсон гэх. Үүний дээр “Зоос” банкны дампуурал ч мөн л О.Чулуунбаттай холбоотой. Тус банкны дампуурах үндсэн болсон “Монгол газар” компанийг Олон Овоотын лицензийг “Зоос”-оос салган “Голдман сакс”-аас зээл авахад нь О.Чулуунбат зуучилж, үүнийхээ хөлсөнд гурван сая ам.долларын хахуул авсан гэдгээр мөн л сэжиглэгдэж буй. Мэдээж энэ бүхнийх нь ард нөгөө л Н.Энхбаяр бий. Тэр дундаа “Гандирс” хорооллын луйвраас нь үүдэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ луйвраа зогсоо” гэж хэлснийхээ төлөө О.Чулуунбат, Н.Энхбаяр хоёрын эвлэршгүй өстөн болсон түүхтэй.

    Нэгэн цагт Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын тухайд нөөцийн махны бизнесийг анх санаачилж, үүнийг нь Н.Энхбаяр дэмжсэн гэдэг. Түүний хувьд Н.Энхбаярын МАХН-д элсүүлсэн бизнес эрхлэгчдийн нэг бөгөөд яах аргагүй экс Ерөнхийлөгчийн хүн гэгддэг нэгэн. Түүнчлэн Германд Элчин сайдаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын даалгавраар Дамирангийн Энхбатыг баривчлах ажлыг гардан зохион байгуулалцаж, элчингийн байрны хонгилд нуулгаж байсан гэдэг. Тиймээс ч эл хэрэг нь мэдэгдсэн даруйд Д.Тэрбишдагвыг даруй нутаг буцах шаардлагыг Германы талаас өгч, их удалгүй нутагтаа ирсэн байдаг. Хожим уг ажиллагааг удирдаж, гардан гүйцэтгэсэн Б.Хурцыг Английн тал баривчилсан явдлыг Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нартай холбосон мэдээлэл хэвлэлээр олонтаа гарч байсан нь бий. Мөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хувьд Н.Энхбаярын даалгаврыг биелүүлэгч “Элсний 13”-ын идэвхтэй гишүүн байсныг уншигчид мартаагүй байгаа. Энэ бол тэднийг нэгтгэх үндсэн шалтгаан. Цаашлаад Н.Энхбаяраас салаад улс төрд хол явж чадахгүй гэдгийг нь нотлох үндэслэлүүд дээрх баримтаар хязгаарлагдахгүй нь ч үнэн.

   Түүнчлэн МАХН-д элссэнээр Ч.Улаан нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох сураг дуулдаж буй. Д.Тэрбишдагвын хувьд ч тэр адилхан. Товчхондоо “Аль нь МАХН-ын дарга болох вэ” гэсэн дотоод сунгаад тэд өрсөлдөнө гэсэн үг. Ямартай ч Ардын намаас сайдын суудал авч чадаагүйдээ гоморхсон Ч.Улаан гишүүн, хамтарч хийсэн будилаан, булхайндаа ороогдож Н.Энхбаярт барьцаалагдсан тэд МАХН-д элсэх нь тодорхой боллоо. Ингэснээр Ардын намаас олдохгүй байх вий хэмээн айж байсан УИХ-ын сонгуулийн тойрог тэдний өмнө нээлттэй болж буй. Цаашлаад сонгуульд зарцуулах мөнгийг нь цаанаас нь гаргах яриа хөөрөө яригдаж байгаа сурагтай байна билээ. Нэг ёсны бэрхийн бэрх хамтрагч нь бэлэн хоол өгье гэж гуйс бололтой юм билээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (202.179.2.82)
    Авилгын нууц ноёнтон ЭЛБЭГДОРЖ ЭНХБАЯРЫГ барьсан нь улс төрийн сэдэлтэй сонгуулийн ээлжит шоу болж таарлаа. Нээрээ л жараахай загасаа баридаггүй, загас нь жараахайгаа барьдаг ш дээ
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.2.82)
    энэ сэтгүүлч аль хэдийн гарчихсан мэдээллийг тааж байгаа юм шиг бичээд огцом тэнэгтсэн байнаа. хөлсний бичээч гэдгээ нуух гэсэн юм байх даа зайлуул
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • ХУДАЛДАГДСАН СЭТГҮҮЛЧ (202.179.2.82)
    ТА НАРЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ ЧАДДАГ ЮМАА ХИЙЖ ЦАЛИНГАА АВЧ БАЙНА. ТА НАР ИТГЭХГҮЙ ГЭЭД ЯАХ ЮМ БЭ. ТА НАРЫН ТОЛГОЙД ТААРУУЛЖ БИЧИЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ. ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ ХЭ ХЭ
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.2.82)
    ЭЛБЭГДОРЖ БОЛ АВИЛГАЛЫН НУУЦ НОЁНТОН ШҮҮ. ТА НАР УДАХГҮЙ МЭДНЭ ДЭЭ. МЭДСЭН Ч ТА НАР ОРОЙТСОН БАЙХ БОЛНО.МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ СОЛОНГОСУУДАД ТҮРЭЭСЭЛСЭН НЬ НЭГЭНТЭЭ ИЛ БОЛЖЭЭ.
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.2.82)
    АН болон ЭЛбэгдоржийн захиалгаар бичсэн байна. АН гарсан цагаасаа л сайныг муу болгож муугаа сайн болгож бичдэг болсоор удаж байгаа. элбэгдоржийн бууны нохой, ард түмнийг хуваагч хорон муу хужаагийн үгэнд итгэж байдаг тэнэг монголууд хөөрхийлэлтэй
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • бугдийг цаазлье (128.69.49.33)
    ЦААЗЛЬЕ ШИНЭ ДЭГЛЭМ ТОГТООЕ
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.157.233)
    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЧЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • b1 (122.201.18.143)
    ..elbegdorj, bayr, dorligjov, batbold... nar bol TOM AVILGACHID. enhbayriin komand bol tednii hajuud jaraahainuud
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • эээээ (103.11.192.34)
    хахаахаха голын олоод хэлчиж эээ
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • цжжжжж (103.11.192.34)
    нөгөө аалзны торон доторх аалзнууд шүү дээ эд нар чинь
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • үнэн (103.11.192.34)
    үнэн хэлжээ
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (103.11.192.34)
    хоорондын авилгын холбоо гэж энэ дээ
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (49.0.199.188)
    ene yag Elbegdorj Dorligjav Nyamdorj gesen teroristuudiin zahialgaar bichsen bna daa huurhii mungunii setguul zui gej uuniig helehgui yum bol uur yug heleh yum be
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.9.225)
    ted iim l humuus daraad bulaad ch ileren dee ard tumen l geed hutsaad bna idej uuh gej ulaaraad bgaa humuus dee uuniig medehgui blood umuuruh humuus bhad ednees ashig honjoo haisan huvalznuud umguuluh yum tiim sain ner turtei bsan bol teneg mongolchuud demjih l bsan archaagui bid edend daramdluulj bna daa
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүний яллах дүгнэлтийг төрийн ордонд гардуулж өгсөн
    1 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 58 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    4 цаг 6 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    4 цаг 33 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    4 цаг 42 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    5 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    5 цаг 21 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    5 цаг 23 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 34 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    6 цаг 44 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    7 цаг 43 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    8 цаг 11 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    8 цаг 25 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    8 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    8 цаг 44 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    8 цаг 55 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    9 цаг 0 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    9 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 13 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    10 цаг 33 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК