
Учир нь “Монгол улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг 10-аад хуульчид иргэн Н.Энхбаярыг баривчлан хорьж, мөрдөж байгаа үйл ажиллагаа нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар хүний эрхийн олон улсын шинжээчид, хүний эрхийн үндэсний комисс, Эмнести Интернэшнл байгууллага, түүний идэвхтнүүд, хуульчид, улс төрчид, эрдэмтэд багш судлаач зэрэг 80 гаруй хүнтэй уулзсаны үр дүнг нэгтгээд тэд ийм дүгнэлтэд хүрсэн. Мөн сонгуулиас хоёр сарын өмнө иргэн Н.Энхбаярыг нотлогдоогүй байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан хүч хэрэглэн баривчлан хорьсон явдал нь түүний иргэний эрх чөлөө, бие махбод, эрүүл мэнд, нэр төрд ноцтой халдсан үйлдэл болсон төдийгүй түүний иргэний болон улстөрийн эрхэнд халдсан үйлдэл. Мөн иргэн Н.Энхбаярыг суллуулахыг шаардаж жагссан иргэдийг тагнаж чагнаж, хүч хэрэглэн баривчлан хорьж байгаа нь Монголд улсад улс төрийн хоригдол албан ёсоор бий болсныг нотлож байна” гэлээ.
Б.Чимэг