Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцэж, дүгнэлтээ гаргалаа.

Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцэж, дүгнэлтээ гаргалаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч мажоритар системээс хувь тэнцүүлэх системтэй тойрог руу "шилжиж" болох тухай заалт орсныг хүчингүй болголоо. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар мөн ийм дүгнэлт гаргасан ч УИХ-ын гишүүд хүлээж авахгүй гэж шийдсэн. Энэ хуралд УИХ-ын гишүүн Н.Батбаяр төлөөлөгчөөр оролцсон ч УИХ яагаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж үзсэн тухай үндэслэлийг сайн тайлбарлаж чадаагүй гэж хуралд оролцогчид шүүмжилж байсан юм.