“Sweetymotion”-ынхон өнөөдөр Япон улсыг зорьлоо
Хөгжмийн
зохиолч Б.Чинбат болон Sweetymotion хамтлаг Япон Улсад тоглохоор өнөөдөр явлаа.
Хөгжмийн
зохиолч Б.Чинбат болон Sweetymotion хамтлаг Япон Улсад тоглохоор өнөөдөр явлаа. Тэд Япон улсын
нийслэл Токио хотод жил бүр болдог хаврын баярт оролцож тэнд ажиллаж, амьдарч
байгаа монголчууддаа өөрсдийн уран бүтээлээ хүргэх зорилгоор явж байгаа аж. Тоглолтын зохион
байгуулагчаар Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Жанцанноровын хүү
Дамдинцэрэн ажиллаж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Япон дахь Монгол
Оюутны Холбоо (ЯМОХ) ажиллаж байгаа ажээ. Токио хотын Нэрима дүүргийн Соёлын
ордны /Бага танхимд/ 05 сарын 05-нд 19-н цагаас “Sweetymotion & Chinbaa” тоглолт
болно.