
Өнгөрсөн оны 11-12-р сараас эхлэн цунамигаас үүдэн нурсан завь, хөлөг онгоц, байшин барилгын үлдэгдэл, олон мянган загас жараахайны сэг зэм далайн давалгаагаар түрэгдсээр одоо АНУ-ын далайн эрэг рүү нүүж ирээд байна.
Японы засгийн газраас үйлдвэр, байшин барилга, машин цунамигаас болж ихээр сүйдсэн бөгөөд үүний улмаас үүссэн хог хаягдал нь 4.8 сая тонн хэмжээтэй гэсэн тооцоог гаргажээ.
2011 оны гуравдугаар сард Япон улсад нүүрлэсэн цунамигаас болж үүдсэн эдгээр хог хаягдлыг цэвэрлэсэн боловч 1.6 сая тонн нь Номхон далайгаар түрэгдсээр ийнхүү АНУ, Канадын арал руу тулж ирээд байгаа бөгөөд нийт 4500 миль зам туулжээ.
2013-2014 оны хооронд нүүж ирсэн энэ хог хаягдлыг цэвэрлэх төсөл боловсруулж, хогноос салахаар төлөвлөжээ.
Г.Мөнхтуяа