Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Ц.Улаанхүү начинд анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн ял оноосон.

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Ц.Улаанхүү начинд анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн ял оноосон. Харин хяналтын шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Гэвч анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталсан тул тэрээр дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Түүнийг Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн буруутгаж байгаа юм.
Б.Чимэг