Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сүмо бөхийн их наадам болно
“Болор Луу” продакшн, Монголын Сүмо бөхийн
холбоо, Ёкозүна Хакүхо
М.Даваажаргал болон Хакүхо сан санаачлан Ёкозүна Хакүхогийн нэрэмжит “Их аваргууд”
хүүхдийн сүмо бөхийн наадмыг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулахаар
болжээ.

болжээ. Тэмцээн 9-11 нас, 12-13 нас, 14-15 нас гэсэн гурван ангилалаар
явагдах ба наадам нь тойргийн тэмцээн, шигшээ гэсэн хоёр шаттайгаар зохион
байгуулагдах аж. Шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг хүүхдүүдийн барилдаан
тойргийн журмаар зохион байгуулагдах юм. Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай
уг наадмын шигшээ тэмцээнд шалгарсан хүүхэд бүрт тухайн наадмыг өөрийн нэрэмжит
болгон явуулж байгаа сүмочийн дурсгалын гарын хээ, ил захидал болон ивээн
тэтгэгчийн бэлгийг гардах нь ээ. Тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхлэн арав
хоногийн хугацаанд явагдана.