
Грекүүд шинэ засгийн газартай болно. Гэхдээ нэг удаагийн парламентын сонгуулийн үр дүн тогтвортой байдал, хувьслын аль нь болохгүй гэдгийг олон улсын ажиглагчид үзэж байна. Ахиад 4 жил эдийн засгийн хямрал болох нь.
Грек улсад зүүний чиглэлийн Бүх Грекийн Социалист нам болон барууны үзлийг баримтлагч Шинэ Ардчилсан намууд 40 жилийн хугацаанд тус улсын эрхийг барьсан байна. Энэ жилийн парламентын сонгуульд 8-10 нам 300 суудлын төлөө өрсөлдөнө.

Шинэ бүрэлдэх гэж буй парламент нь аль хэдийнэ муу нэр зүүжээ. Эрх баригч, намын удирдлагуудаас 2 сарын өмнө олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас хямралаа давахад зориулж өгсөн 170 тэрбум ам.долларыг юунд зарцуулсан, зарцуулах талаар асуулга өрнөж байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Грек улсын ДНБ-ын хэмжээ 14 хувиар буурсан тооцоо гарчээ. ОУВС-гаас Грек улсад 37 тэрбум ам.долларын урт хугацааны зээл олгосон бөгөөд мэргэжилтнүүдийн хийсэн шинжилгээгээр энэ жилийн 5 хувийн уналтыг дараа жил өөрчлөх боломжтой байгааг илэрхийлсэн юм.
Тус улсад хямралаас шалтгаалан ажилгүйдэл 40 хувьд хүрээд байна. Нөхцөл байдал ийм дээрээ тулаагүй байхад 18 хувьтай байжээ. ОУВС-гаас гаргасан судалгаагаар Грекийн хөдөлмөрийн үнэлэмж нь сүүлийн жилүүдэд 35 хувиар өссөн нь евробүсийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Г.Мөнхтуяа