Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн тэнхим хамтран "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БА НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг оюутан суралцагсдын дунд амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн тэнхим хамтран "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БА НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг оюутан суралцагсдын дунд амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Жаргалсайхан нээж үг хэллээ. Хурлын ерөнхий шүүгчээр МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч Доктор /Sc.D/, профессор М.Зулькафиль, ОТИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш Доктор/Ph.D/, профессор Б.Галиндэв, ХУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч Доктор /Ph.D/ Д.Дагиймаа нар байлаа.
"Чөлөөт хэвлэл ба нийгмийн өөрчлөлт" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт 20 гаруй оюутнууд илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрыг МУИС-ийн Олон улсын сэтгүүлзүйн дөрөвдүгээр ангийн оюутан Д.Идэржаргал эзэлж ХУИС-ийн Сэтгүүлзүйн дөрөвдүгээр ангийн оюутан Я.Соёл-Эрдэнэ, ОТИС-ийн сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутан Г.Байгал нар удааллаа. Тусгай байрын шагналыг ХУИС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан М.Сувданзаяа хүртсэн юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь жил бүрийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.
Б.Чимэг