
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажил 2012 онд амжихгүй ч ирэх оны хоёр гуравдугаар сард бүтэх боломжтой. Бид IРО-г ирэх оны эхний улиралд багтаан босгоход анхаарч байгаа" гэж "Ройтерс"-т мэдэгджээ.
"Эрдэнэс Тавантолгой" IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргaxад хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Barclays болон Jefferies банк илэрхийллээ.
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой"-н хөрөнгө оруулагч 4 банкаар Deutsche, Goldman Sachs, BNP Paribas болон Macquarie ажиллаж байгаа юм. Дээр дурдсан 2 шинэ хөрөнгө оруулагчийг нэмж тооцвол 6 банк манай төрийн өмчит компанийн хувьцааг санхүүжүүлэхээр боллоо.
Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцааныхаа 29 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ажиглагчид үүнээс гурван тэрбум ам.доллар босгох боломжтой гэж үзэж байна.