УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу сонгуульд оролцох нам хүчнүүд
өнөөдөр Улсын аудитын ерөнхий газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө
танилцуулан бүртгүүлж байна.

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу сонгуульд оролцох нам хүчнүүд өнөөдөр Улсын аудитын ерөнхий газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан бүртгүүлж байна. Өнөөдрийн байдлаар МАН, АН, МАХН-МҮАН, БНН-Хамуг Монголын хөдөлмөрийн нам, ИЗНН гэсэн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаа гэсэн мэдээлэл байна. УИХ-ын сонгууль товлогдсон өдрөөс 50 хоногийн өмнө буюу энэ сарын найман гэхэд улс төрийн намууд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан байх ёстой. Үүний өмнө Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө танилцуулан, дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай аж.
Үндэсний аудитын газар нь сонгуульд бэлэн мөнгө, мөнгөний хүчин зүйлээр сонгогчдын санаа бодолд
нөлөөлөх, саналыг худалдан авахыг хуулиар хориглосон бөгөөд мөрийн
хөтөлбөрт хуультай зөрчилдөх зүйл байгаа эсэхийг нягтлах юм.