
Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. Ойрын үед нийт нутгаар дулаарах тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.