Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилжээ. Г.Алтансүх нь Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Түүнийг төрийн албанд 26 жил ажилласанг нь харгалзан үзэж, Ашигт малтмалын газрын даргаар томилсон байна.
Б.Золбоо