
“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав. Энэ дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэдийн хүсэлтийг энэ сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авах болсон байна. Энэ хугацаанд хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй иргэд болон бэлэн мөнгө хэлбэрээр нэг сая төгрөгийн хишиг, хувиа хүртэх хүсэлт гаргаагүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хувьцаа авах хүсэлтэй гэж тооцох боллоо. Хувьцаагаа худалдах иргэдийн судалгааг зургадугаар сарын 01-ний дотор гаргахыг сайд Т.Гандид даалгалаа. Хувьцаа худалдахтай холбоотой мэдээллийг хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр олон нийтэд зарлан таниулах юм байна.