УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар намуудын мөрийн хөтөлбөрт Улсын
ерөнхий аудитын газраас шалгат хийх болсон билээ. Тиймээс өчидөр нам,
эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг авч дууслаа.

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар намуудын мөрийн хөтөлбөрт Улсын ерөнхий аудитын газраас шалгат хийх болсон билээ. Тиймээс өчидөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг авч дууслаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН, АН, ИЗНН зэрэг УИХ-д суудалтай намуудаас гадна долоон жижиг нам 2012 оны сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн байна. Мөн МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл" болон Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Бүгд найрамдах намын хамтарсан “Үндэсний их эвсэл" сонгуульд өрсөлдөхөөр хөтөлбөрөө гаргаж, Улсын ерөнхий аудитын газар өгсөн байна. Аудитын шалгалтаар эдгээр намуудын мөрийн хөтөлбөр нь бэлэн мөнгө, биелэх боломжгүй амлалт өгсөн эсэхийг нягтлах аж. Тэд дүгнэлтээ 5-р сарын 8 буюу дараа долоо хоногийн мягмар гарагаас өмнө гаргана.