”Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг
зохицуулах тухай хуулийн төсөл” УИХ-д өргөн мэдүүлсэнтэй байгаа. Үүнтэй
холбогдуулан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон холбогдох албан
тушаалтан мэдээлэл хийсэн.

Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, боломж, нөхцлийг сурталчиллаа. Манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин болон ”Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” төслийн талаар Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлэл өгсөн юм.
”Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл” УИХ-д өргөн мэдүүлсэнтэй байгаа. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон холбогдох албан тушаалтан мэдээлэл хийсэн.
Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт илтгэл тавьсан юм.
Арга хэмжээнд Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, Түр хамаарагч, Байнгын төлөөлөгч болон Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн дипломат ажилтан нар оролцлоо.