
Тэрээр "Би энэ салбарт олон жил ажилласан. Гэхдээ миний мэдэхээр ийм өндөр амжилт урьд нь гарч байгаагүй юм. Тиймээс энэ амжилтыг зориуд тэмдэглэн, бусадтайгаа хуваалцаж, амжилтаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэх нь чухал" гэдгээ илэрхийлсэн юм.
Өмнө нь Баяжуулах үйлдвэрийн барилгын хэсэг 2011 оны 6 дугаар сарын 4-нөөс эхлэн тасралтгүй 10.4 сая хүн/цаг осол авааргүй амжилттай ажилласан байна.
Энэ нь "Оюу Толгой" төслийн олон улсад мөрдөгддөг уул уурхайн аюулгүй ажиллагааны стандартууд хэрэгжүүлж байгаатай шууд холбоотой гэж төслийн мэргэжилтнүүд хэллээ. Барилгын хэсэгт өнөөдрийн байдлаар Монголын 39 гэрээт компани ажиллаж байна.
Оюу Толгой ХХК зөвхөн өөрийн ажилтан, ажиллагсад бус бүх гэрээт компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг онцгой анхаарч ажилладаг гэдгээ мэдэгдлээ.