
Сүхбаатар дүүргийн шүүхээс хурандаа нарт өмгөөлөгч томилж өгөх үүрэг болгосны дагуу МӨХ /Монголын өмгөөлөгчдийн холбоо/-ноос өөрийн харьяаны болон бусад 1000 гаруй өмгөөлөгчийн нэрсийг шүүгдэгчдэд хүргүүлээд байсан юм. Харин хурандаа нар үүнээс 12-ыг нь буюу тус бүртээ гурван өмгөөлөгч сонгон, танилцаж эхэлжээ.
Үүний дагуу дээрх өмгөөлөгчид өчигдөр хурандаа нартай очиж уулзсан байна. Ийнхүү талууд харилцан ойлголцсон тохиолдолд шүүгдэгчид өмөөлөгчдийн холбоонд дээрх нэр бүхий хүмүүсээс эрх зүйн туслалцаа авъя гэдэг хүсэлтээ илгээснээр цагдаагийн экс дарга нар хууль ёсны өмгөөлөгчтэй болох юм.
Харин эл хэрэгтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл нь ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч О.Алтангэрэл өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд цагдаагийн экс дарга нарт Эрүүгийн хуулийн 294 дүгээр заалтыг үндэслэн хэрэг үүсгэж байгаа нь буруу юм. Тиймээс энэ асуудлыг судалж, эцэслэн шийдвэрлэж өгөх тухай гомдол гаргаад байсан. Харин түүний эл өргөдлийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 9-нд болохоор тов гараад байна. Хэрвээ дунд суудлын хуралдаанаар О.Алтангэрэлийн гаргасан гомдолд дурьдсан цагдаагийн экс дарга нарын хэрэгт хэрэглэж буй нь Эрүүгийн хуулийн заалт буруу гэсэн дүгнэлт гарвал эл заатыг Эрүүгийн хуулиас хасах аж.
Б.Чимэг