
Зарим гишүүн долдугаар сарын 1-ны үйл явдал давтагдах, давтагдахгүй, болно болохгүй гэж яриад байх шаардлагагүй. Харин 4 жилийн өмнө болсон өдрийн үйл явдалтай холбогдолтой шүүх хурал яагаад хойшлоод байгаа юм бэ? гэсэн асуултыг салбарын сайдаас нь тодруулсан юм.
Ц.Нямдорж: "Долдугаар сарын 1-ний хэрэг шийдэгдэхгүй байгаад миний зүгээс ямар нэгэн саад учруулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Монгол улсад дотоодын цэргийн хоёр анги байдаг. Тухайн үед ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өгсөн тушаал нь дотоодын цэргийн анги нэгтгэлд хамааралгүй байсан. Энэ хэргийн ганц тодорхой зүйл нь цэргийн үйл ажиллагаа биш байсан" гэж мэдэгдлээ.