Яг одоо УИХ-ын чуулганаар ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийг огруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ чуулган эхэлсний дараахан АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг үг хэллээ.

Яг одоо УИХ-ын чуулганаар ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийг огруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ чуулган эхэлсний дараахан АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг үг хэллээ. Тэрээр “Би юуны түрүүнд МАН-ынханд баяр хүргэмээр байна. Та бүхэн өөрийнхөө гишүүдийн амийг хамхаж чадсан шигээ өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин хэмээн цоллоод байдаг ИЗНН-ынхны амийг ч гэсэн хамхиж чадсан байна. Уул нь гуравдагч хүчин гэдэг болж бүтэхгүй байгаа зүйлийн эсрэг тэмцэж, ард түмний дуу хоолой болон тэмцэх ёстой байдаг юм. Харин Иргэний зориггүй ногоорсон үзэлтэй тус нам МАН-ынхны атганд орсонд бид их эгдүүцэж байна” гэв.
Б.Золбоо