Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны танхимд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүү начны гомдлыг хэлэлцэж байна.

Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны танхимд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүү начны гомдлыг хэлэлцэж байна. Түүнийг хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан үндэслэлээр хоёр шатны шүүхээс 11 жилийн ял оноосон. Харин өнгөрсөн онд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс түүнд оноосон 11 жилийн ялыг дахин хэвээр баталсан билээ. Тиймээс тэрээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргаад байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалж тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган ялласан билээ.
Б.Чимэг