БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, цогцолбороос төмөр замын шилжүүлэн
ачих 3 дугаар терминал хүртэлх 8 км зам барих хөрөнгийг эхний хагас жилд
багтаан зээл, тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болжээ.

"Замын-Үүд" боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөл болон цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай замыг энэ оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахыг Засгийн газраас үүрэг болгожээ.
Тус боомтод авто тээврийн хөдөлгөөн нэлээд түгжирдэг.
Иймээс хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөх, ачааны машины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих 3 дугаар терминал хүртэлх 8 км зам барих хөрөнгийг эхний хагас жилд багтаан зээл, тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болжээ.