
Уг ёслолд Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Д.Болдхуяг, Гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүс оролцон бөгөөд эдгээр хоёр байгууллагууд иргэд олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг түргэн шуурхай түгээх арга хэлбэрт эрс шинэчлэл авчирсан шинэ мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах юм.
Тус байгууллагууд сэтгүүлзүйн нэг салбар болох сайтад мэдээ мэдээллийг олох, түгээх асуудалд учирч буй саадыг арилгах, энэ салбарт ажиллаж буй ажиллагсадын сургалтанд хамруулах, уламжлалт сэтгүүлзүйн мэргэжлийн хэм хэмжээг New media-д хөгжүүлэх, сэтгүүл зүйн хэм хэмжээг цахим мэдээллийн хэрэгсэлд хэвшүүлэх талаар хамтран ажиллана.
Мөн эрүүл ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд мэдээллийн шинэ хэрэгслүүдийн үүрэг оролцоог үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах юм. Түүнчлэн Мэдээллийн сайтуудын ассоциацийн харъяа шинэ мэдээллийн хэрэгсэлд ажиллагсадын МСЭ уламжлалт мэдээллийн хэрэгслийнхтэй нэгэн адил авч үзэг бүх талаар хамгаалахаа энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт тусгажээ.