УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан
үргэлжилж байна. Энэ хурлаар Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг
хэлэлцэж байгаа ч намынхан нь өмгөөлсөөр байгаа юм. Тиймд АН-ын гишүүд
ихэд бухимдаж байна. Өмнө нь АН, МАХН-д орсон гишүүдээс гадна ИЗНН Хууль
зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахад санал нэгдэж байсан. Гэтэл тэд
энэ асуудалд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнд
Ч.Сайханбилэг гишүүн бухимдаж “Гуравдагч хүчин гэж байдаггүй юм байна.
Өнөөдөр гурав дахь хүчнийг булшилсан өдөр болж байна. Энэ чуулганд тэр
хүмүүс орж ирээд байр сууриа илрэхийлэх ёстой. Би бие даагчдын тухай биш
ИЗНН-ын тухай ярьж байна. Одоо байхгүй байгаа энэ хүмүүс 2012 оны сонгууль
хүртэл ажил хийхгүй юм байна” гэлээ.