
Энэ хуримтлал 2011 оны хоёрдугаар сар гэхэд 20,1 тэрбум төгрөгт хүрсэн бол оны төгсгөлд 241 тэрбум төгрөгт хүрсэн юм. 2012 оны гуравдугаар сарын байдлаар тогтворжуулалтын сангийн хэмжээ 249.1 тэрбум төгрөг хуримтлуулаад байна.
Уул уурхайгаас олсон орлогын менежментийг яаж хийх вэ? Энэ шийдлийг уул уурхайн баялаг ихтэй улс орнууд тогворжуулалтын сангаар шийдсэн байдаг. Олон улсын туршлагаас харахад тогтворжуулалтын санд хуримтлуулсан хөрөнгөөр ирээдүйн хөгжлийн шинэ салбарыг санхүүжүүлэх, улс оронд тулгарч болзошгүй хямрал, онцгой тохиолдолд зарцуулдаг. Уул уурхайгаас орж ирэх орлогыг удирдахад Катар, Сингапур, Норвеги, Чили зэрэг улсын загварыг судлах шаардлагатай гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байна.
Г.Мөнхтуяа