
Баруун зүгийн нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.