Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд манай улсад хар тамхи тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр 22 настай Вон гэх Хонконг эмэгтэйг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн.

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд манай улсад хар тамхи тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр 22 настай Вон гэх Хонконг эмэгтэйг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвд хоригдоод хоёр сар болох гэж байгаа юм. Түүнтэй хамт манай улсын зургаан иргэн хоригдож байгаагаас хоёр нь эмэгтэй гэнэ. Мөн түүний хэрэгт холбогдуулан дахин 30 гаруй иргэнийг гадуур шалгаж эхэлсэн байна. Вон нь манай улсын хилээр хоёр кг гаруй цэвэр герион нэвтрүүлжээ. Түүний оруулсан хар тамхийг манай улсын иргэд гуравдагч орон уруу тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан аж. Мөрдөн байцаалтын явцад Вон бусдад хууртсан хэмээн тайлбарлажээ. Харин цагдаагийн байгууллага уг хэргийг урьдаас төлөвлөж зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн гэдгийг тогтоосон байна.
Б.Чимэг