
Эр цэргийн албыг 18-25 насны иргэн өөрийн биеэр, эсвэл дүйцүүлэн хааж болох аж. Дүйцүүлэн хаахын тулд мөнгөн төлбөр буюу нэг иргэн нэг удаа гурван сая дөрвөн зуун мянган төгрөг төлнө.
Мөн энэ тохиолдолд тухайн иргэн өөрийн харъяа орон нутагт 150-аас доошгүй хоногийн хугацаанд байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх зэрэг олон нийтийг хамарсан ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой ажээ. Хэрэв цэрэг татлага зохион байгуулах хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгох юм байна.