МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын 13-нд АТГ-аас баривчлан Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын 13-нд АТГ-аас баривчлан Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Түүнийг сэжигтнээр тооцон, 14 хоног цагдан саатуулж, өнгөрсөн сарын 27-нд суллах байсан ч яллагдагчаар татан хугацааг хоёр сараар сунгасан юм. Тэгэхээр түүний суллагдах хугацаа ирэх зургадугаар сарын 26-нд дуусгавар болох юм. Харин тэрээр өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болсоноо өмгөөлөгчдөө мэдэгджээ. Учир нь түүнд албаны хүмүүс 36 хуудас бүхий хавтаст хэрэг өгч, гурав хоногийн хугацаанд танилцахыг шаардсан гэжээ. Гэхдээ энэ нь баталгаажаагүй мэдээлэл бөгөөд АТГ-аас хандсан уу, прокурорын байгууллагаас уу гэдэг нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын хэлснээр хавтаст хэргийн материалыг өгөхдөө “Энэ сард багтаан шүүх хурлыг хийнэ” гэж мэдэгдсэн гэх мэдээлэл ч байна.