Сэтгэл судлалын үндэсний төв нь өөрийн оронд сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгын дор олон нийтэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг билээ.

Сэтгэл судлалын үндэсний төв нь өөрийн оронд сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгын дор олон нийтэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг билээ. Үүний нэг нь ирээдүйн сэтгэл судлаач болох оюутан залуусын эрдмийн ажлыг дэмжих, түлхэц үзүүлэх юм. Энэ үндсэн дээр “Сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2012”-ыг өнөөдөр 14.00 цагт зохион байгуулах гэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулснаар сэтгэл судлаач оюутнуудын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, онол-практикийн мэдлэгийг бодитоор хэрэгжүүлэх, мэргэжлийн итгэл үнэмшил, дур сонирхлыг бий болгох, мэдлэг мэдээллээ харилцан солилцоход нөхцл боломжийг бүрдүүлж өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Оюутнууд эрдэм шинжилгээний ажлаа “Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог”, “Байгууллагын сэтгэл судлалын одоогийн хөгжил” сэдвийн хүрээнд бэлтгэсэн байна.