
12.00 цагт Чапи&Суурийн анхны киноны уран бүтээл “Маск” инээдмийн уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
13.00 цагт “JCI Монгол” олон улсын байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд өсвөр үеийнхэнд өөрийгөө таних, мэргэжлээ зөв сонгох, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах, ирээдүйдээ итгэлтэй Монгол иргэнийг төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хүжийн гал” төслийг хэрэгжүүлж буй.
14.00 цагт Шинэ орон сууцны төвлөрсөн сайт Suuts.mn-ээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт “Их Монголын алтан одод” бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн болох талаар мэдээлэл хийнэ. Тэмцээнд үндэсний бөхчүүд, урлаг соёлын оддоос гадна Японоос манай сүмочид ирж оролцох бөгөөд тэмцээний орлогыг хүүхдийн сайн сайхны төлөө зориулах аж.