Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох шүүх хурал болно.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох шүүх хурал болно. Өнгөрсөн мягмар гаригт болох байсан ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцоно. Хэдийгээр шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшлох магадлалтай аж. Учир нь шүүгдэгч нар өмгөөлөгчөө сонгоогүй байна. Тэд “Намынх гэхээр өмгөөлөгчид бидэнд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаад байна” хэмээж буй.
Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.