Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн товыг зарлаж, эцсийн найруулгыг сонсоно.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн товыг зарлаж, эцсийн найруулгыг сонсоно. Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэнэ.
Харин үдээс хойш 15 цагт чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүд үргэлжлүүлэн сонсох юм.