
2. Хүүхэлдэйн театр дахь түүний албан өрөөний хойморт Янжинлхам бурхан залаатай байдаг.
3. Ц.Хулангийн өвөө өндөр Дэндэв гэдэг хүн 1939 онд япончуудын хордуулсан худгаас цангаа тайлаад амиа алдсан гэдэг.
4. Ээж талынх нь дээдэс 1938 онд Ёнзон хамбын гэх хилс хэргээр буудуулжээ.
5. МЗЭ-ийн шагналт, Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой аварга бүсгүйн аав нэрт яруу найрагч Д.Цоодол “Болор цом”-ын 3 шагналтай.
6. Ц.Хулангийн хоёр дахь “Болор цом”-ын шагнал болох болор цомд “Чингис” архи 3 шилийг шингээж байсан гэж өөрөө дурссанаас үзвэл багтаамж нь 2,25 литр ажээ.
7. Ц.Хулан бол Д.Цоодол гуайн гурван охины дундах нь. Эгч нь ХБНГУ-ын иргэн болжээ.
8. 2008 оны намар Гачууртын “Монгол шилтгээн”-д хуримаа хийжээ. “Миний хань бол надад ирсэн одон шагнал” гэж тэрээр нөхрийнхөө тухай хэлсэн байдаг.
9. “Хулангийн үдэш” хэмээх арга хэмжээг хоёр удаа маш амжилттай зохион байгуулжээ.
10. Ц.Хулан орос сургалттай дунд сургууль төгссөн.
11. Анна Анхматова, Марина Цветаева зэрэг Оросын “мөнгөн үеийн” яруу найрагч эмэгтэйчүүдийг шүтдэг.
12. Түүнийг олны танил харчуудтай холбон сэжиглэх дуршил олон нийтэд тун түгээмэл байдаг. Шар хэвлэлүүд хамба лам Д.Чойжамц, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нартай хүртэл холбон бичиж байв.
13. Түүнд нэг залуу “Цэцгэн толгойтой отвертка” хоч өгчээ. Энэ нь зөвхөн түүний цуглуулга болсон олон ганган малгайнаас ч болсон хэрэг биш. Отверткаар залуусын толгойг чангалдаг гэсэн утгаар өгсөн тул энэ тодорхойлолтын эзэн өөрөө бас дуртай байгаа бололтой.
14. Ц.Хулан хүү, охин хоёртой. Том хүүг нь У.Дөрвөн-Уул, бага охиныг нь У.Удвал гэдэг.

15. Хүү У.Дөрвөн-Уул 1990 онд төрсөн, Цагдаагийн академид сурдаг.
16. Нөхрийнхөө тухайд “Манай нөхөр яахав, халхын нэг дүүлгэр бор залуу бий. Нүдэнд дулаахан, боловсрол сайтай, эхнэр хүүхэддээ толгойгоо мэдүүлчихсэн, хуучин xүн шиг аливаад хариуцлагатай нь дэндсэн ч гэмээр ийм xүн. Өглөө эрт яг цагтаа босоод ажилдаа явдаг. Заримдаа би хөөе, ганц удаа хоцорч болдоггүй юм уу гээд хүзүүгээр нь тэврээд буцаж унагадаг ч яаж ийж аяглаж байгаад л босч цагтаа явдаг “коммунист” золиг байгаа юм.
17. Тэрээр МАН-ын гишүүн.
18. “Намайг улс төр гэдэг “жижигхэн” зүйл хэзээ ч бохирдуулахгүй. “Би өөрөө улс төрөөс том шүү” гэж ер нь хэн маань ч бодож байх уг нь зүйтэй. Xүн л улс төрийг хийдэг болохоос, улс төрийн гар хөл болчихоод, хүний жудгаасаа урвадаг олон тохиолдол амьдралд гардаг. Миний хувьд эвдрээгүй, бохирлогдоогүй, хамгаалалттай болчихсон юм чинь цаашдаа юу гэж өөр болох вэ” хэмээсэн байдаг.
19. Түүнийг албан газрууд, ялангуяа их сургуулиуд урьж лекц уншуулдаг.
20.

21. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Мамба дацан хийдийн хамба, гэвш Д.Нацагдорж, ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэн нартай нийлж “Монголын хүний төлөө нийгэмлэг” гэсэн ТББ байгуулсан. Залуусын боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж.
22. 2008 онд “Хүнд хэрэг¬тэй үг” шаг¬налын анхдагчаар Ц.Ху¬ланг тодорч, 999999 төгрөгийгөөр шагнуулж байжээ.
23. “Ганцхан ээждээ унших шүлэг”, “Аавдаа”, “Би дургүй”, “Хүүдээ” зэрэг олон арван шүлэг нь яруу найрагт дурлагчдын цээжний шүлэг болсон.
24. Ц.Хулан хатагтай улаан өнгөнд дуртай. Учир нь тэрбээр энэ өнгийг бадрангуй, гал цогтой, секси, гал халуун гэж боддог.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)