Оросын алдарт дуурь “Евгений Онегин”-ийг тайзнаа тавихаар Дуурь бүжгийн эрдмийн театрынхан бэлтгэлдээ оржээ. Дуурь энэ сарын 12-нд нээлтээ хийх аж.

Оросын алдарт дуурь “Евгений Онегин”-ийг тайзнаа тавихаар Дуурь бүжгийн эрдмийн театрынхан бэлтгэлдээ оржээ. Дуурь энэ сарын 12-нд нээлтээ хийх аж. Дуурийн удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Эрхүүгийн хөгжимт театрын маэстро удирдаж, Улаан-Үдийн найруулагч түүнтэй хамтран тоглох аж. “Евгений Онегин” дуурийн Онегинд залуу дуучин, гавьяат жүжигчин, М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын хоёрдугаар байрын шагналт Б.Анхбаяр, Ленскийд Г.Шижирболд, Б.Гомбо-очир, Татъяанад СТА Ө.Уянга гоцлох юм байна.
Б.Золбоо