Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөр өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлж яваа эмэгтэй гэрэл зурагчид өнөөдөр бүтээлээ олны хүртээл болгох гэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөр өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлж яваа эмэгтэй гэрэл зурагчид өнөөдөр бүтээлээ олны хүртээл болгох гэж байна. Тодруулбал, “Өдрийн шуудан” сонины гэрэл зурагчин Т.Чимгээ, SHUUD.mn мэдээллийн сайтын Н.Ариунаа, “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Camera shop”-ын захирал С.Бадамханд нар “Амьдралын өнгө-2” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Улаанбаатар хотын музей”-д энэ сарын 4-11-ний өдрүүдэд гаргах гэж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.00 цагаас болох аж. Энэхүү үзэсгэлэнгийн үргэлжлэл энэ сарын 12-16-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод болох аж.
Б.Золбоо