МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаар болсон гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Н.Энхбаяр өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн хугацаагүй өлсгөлөнг зарлаж эхэлсэн бөгөөд доорх 4 шаардлагыг тавьжээ.
1. Улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо
2. Хууль бусаар хорьж байгаагаа даруй зогсоо
3. Намаа удирдах, МУ-ын үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох боломжоор хангуулах
4. Хуулийг хүн бүрт ижилхэн үйлчлүүлэх.
Эдгээр шаардлагыг биелүүлэхээс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлэхдээ, ШШГЕГ-ынхан түүний биед миний зөвшөөрөлгүйгээр тариа хийхийг оролдсон тул ийм үйлдэл дахин гаргахгүй байхыг Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилтнууд онцгой анхаарахыг хүссэн байна.