Хятадын Чуньчин хотод тавдугаар сарын 9-нд буюу ирэх долоо хоногийн
лхагва гарагт эхлэх эмэгтэй боксчдын ДАШТ-д Монголоос дөрвөн тамирчин
оролцохоор зэхэж байна.

Хятадын Чуньчин хотод тавдугаар сарын 9-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эхлэх эмэгтэй боксчдын ДАШТ-д Монголоос дөрвөн тамирчин оролцохоор зэхэж байна. Олимпын эрх олгох энэ тэмцээн нь 5-р сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-нд түрүүлсэн Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг) болон М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар энэхүү тэмцээнд оролцох юм. Монголын багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, дасгалжуулагчаар Л.Энхбаатар, н.Нармандах, эмчээр Т.Цэрэнжав нар ажиллах юм. ДАШТ-нд эхний найман байрыг эзэлсэн боксчид олимпийн эрхээ авах аж.