“Их Монголын алтан одод” сагсан бөмбөгийн шоу тэмцээн энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тэмцээнд сүмочид, бөхчүүд нэг баг болж, урлаг соёл, улс төр, спортынхонтой өрсөлдөнө.
“Их Монголын алтан одод” сагсан бөмбөгийн шоу тэмцээн энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тэмцээнд сүмочид, бөхчүүд нэг баг болж, урлаг соёл, улс төр, спортынхонтой өрсөлдөнө. Бөхчүүдийн багт сүмочдоос Хакухо М.Даваажаргал, озэки Харүмафүжи Д.Бямбадорж, Озэки Какүрюү М.Ананд нар, үндэсний бөхчүүдээс Даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг нар багтаж тоглоно. Харин тэмцээнд оролцох урлаг соёл улс төр, спортынхны нэрсийг түр нууцалж байгаа юм байна. Тэмцээнийг TLG-13, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байгаа аж. Шоу тэмцээнээс олсон орлогоо 100 хувь Нийслэлийн хүүхэд залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг зориулах гэнэ. Учир нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн хүүхдүүдийг баярлуулж, урлаг соёл, спортын одод, бөхчүүд сүмочидтой хамтдаа зураг даруулах боломжийг олгоно гэв. Сагсан бөмбөгийн шоу тэмцээний үеэр Монголын сор болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөхөөр болжээ.