
О.Цацрал нь 99.7 радиогийн захирал, Б.Золжавхлан нь 107.5 радиогийн хөтлөгч юм. Уралдаанд шалгарсан "Фото мисс, мистер"-ийг ивээн тэтгэгчийн шагналаар урамшуулдаг.
Уралдаанд түрүүлсэн ялагчийн шагналыг дэлхийн алдарт "Cosmopolitan" сэтгүүл ивээн тэтгэж байна. О.Цацрал, Б.Золжавхлан нарыг Cosmopolitan сэтгүүлийг үнэгүй захиалж унших эрхээр шагнаж байна. Дөрөвдүгээр сарын "Фото мисс, мистер"-ээр шалгарсан залуустай хийсэн ярилцлагыг бид тун удахгүй нийтлэх болно. Тэд финалын шатанд өрсөлдөх эрхтэй болж байна гэсэн үг. Гоо сайхны санал хураалт үргэлжилсээр.
Тавдугаар сарын "Фото мисс, мистер"-ийн шалгаруулалт эхэллээ. Өөртөө итгэлтэй, царайлаг, үзэсгэлэнтэй охид, залуус та бүхэн манай сайтын уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Олон арван залуусаас ялгарч "Фото мисс, мистер" болохыг үзвэл фото зургаа манай сайтын хаягаар явуулахад хангалттай. Дөрөвдүгээр сарын шилдэг оролцогчдын зургийг үзэхийг хүсвэл 24tsag.mn сайтын "Фото мисс", "Фото мистер" буланд хандалт хийнэ үү.