“Фэйсбүүк” компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаж, IPO хийх болсон нь олны анхраалын төвд байгаа билээ.

“Фэйсбүүк” компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаж, IPO хийх болсон нь олны анхраалын төвд байгаа билээ. 900 сая гаруй хэрэглэгчтэй энэ компанийг ирээдүйтэй гэж үзэж байгаа тул хувьцааг нь авах гэсэн хүмүүсийн хүлээлт үүсээд байна. “CNN” агентлагийн мэдээлж байгаагаар "Фээсбүүк"-ийн хувьцааг хамгийн багадаа 95 тэрбум доллар босгоно гэж эдийн засагчид хэлж байгаа юм. Ингэснээр хамгийн өндөр үнээр IPO гаргасан компани болж, рекорд тогтоох хэмжээнд хүрчээ. Биржүүдэд гарах тэмдэг, товчлол нь “FB” гэсэн товчлол байхаар тус компаний удирдлагууд тохиролцоод байгаа аж. "Фээйбүүк сайтыг үндэслэгч Mark Zuckerberg энэ компаний 51 хувийг эзэмшиж, голлох шийдвэрийг гаргадаг юм.