
Энэ тухай БНХАУ болон АНУ-ын хоорондын эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалтын хүрээнд БНХАУ -ын худалдааны сайд Чэнь Дэмин мэдэгдэл хийлээ.
Тэрээр мэдэгдэлдээ: "АНУ нь сүүлийн үед худалдааны хязгаарлалтуудыг зөөлрүүлээгүй. Ялангуяа, өндөр технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээнд хязгаарлалт тогтоосон. Хоёр талын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгана гэдэг бол маш хэцүү байна. Вашингтон байр сууриа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. " гэдгээ илэрхийлсэн юм.