
Хуулийн орчин, хяналтын тогтолцоо, төлбөр дамжуулах систем, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэг 13 төрлийн шалгуураар үгүй, эхлэл, хангалттай гэсэн хувилбараар үнэлжээ.
Хүснэгтээс харахад, мэргэжилтэн хүний дүгнэлтээр хөдлөх хөрөнгийн бүртгэл, зээлийн оноо, зээлийн баталгааны сан, хадгаламжийн даатгал, валютын эрсдлийн удирдлагын тогтолцоо гэсэн 5 санхүүгийн зөөлөн дэд бүтцийн салбар огт бүрэлдээгүй. Хуулийн орчин, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, зээлийн мэдээллийн сан, олн улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, сайн засаглал, хүний нөөцийн ур чадвар гэсэн дэд бүтэц эхлэл төдий, зөвхөн төлбөр дамжуулах систем л хангалттай бүрэлдэн тогтсон гэж үзжээ.
Манай улсын санхүүгийн зах зээлийн 5 хувийг хөрөнгийн зах зээл, даатгалын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд эзэлж байна. Энэ хувийг нэмэгдүүлж, санхүүгийн зах зээлийг төрөлжүүлэхэд зөөлөн дэд бүтцийн хөгжил чухал үүрэгтэй.