Энэ жил хятадын тэрс үзэлтэн, хуульч Чэнь Гуанчэнийг тойрсон шуугиан
уулзалтыг бага зэрэг бүрхэгдүүлэв. Яриа хэлэлцээ эхлэхээс хоёр долоо
хоногийн өмнө тэрсүү үзэлтэн Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд нуугдаж байснаа
Х.Клинтоны ирсэн 5-р сарын 2-ны өдөр гарч явсан байна. Тэрээр БНХАУ-аас
гэр бүлийнхний хамт гарч явахыг оролдож байгаа бөгөөд АНУ-аас улс
төрийн орогнол хүсч байна гэж ИТАР-ТАСС агентлагаас мэдээллээ.

Х.Клинтоны Бээжин хотноо хийсэн айлчлал өндөрлөлөө. Тэрээр айлчлалын төгсгөлд дүгнэж хэлэхдээ: АНУ –Хятадын харилцаа нь өмнө байснаас илүү бат бэх байна хэмээн хэлсэн юм. Хятадын удирдагч Ху Жинтао АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Клинтон болон АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерыг хүлээн авч уулзжээ.
АНУ болон БНХАУ-ын хоорондын эдийн засгийн стратегийн ээлжит яриа хэлэлцээний үеэр Х.Клинтон: ”Вашингтон болон Бээжин нь “туйлын нээлттэй болон шударга харилцаа тогтоож чадлаа. Энэ нь хоёр орны таагүй байгаа байр суурийг даван туулах боломжийг олгох болно” гэдгээ илэрхийллээ.
Энэ жил хятадын тэрс үзэлтэн, хуульч Чэнь Гуанчэнийг тойрсон шуугиан уулзалтыг бага зэрэг бүрхэгдүүлэв. Яриа хэлэлцээ эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тэрсүү үзэлтэн Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд нуугдаж байснаа Х.Клинтоны ирсэн 5-р сарын 2-ны өдөр гарч явсан байна. Тэрээр БНХАУ-аас гэр бүлийнхний хамт гарч явахыг оролдож байгаа бөгөөд АНУ-аас улс төрийн орогнол хүсч байна гэж ИТАР-ТАСС агентлагаас мэдээллээ.