Өнөөдөр УИХ-ын чуулганаар олон асуудал хэлэлцэх ёстой байсан ч АН завсарлага авснаар чуулган өндөрлөлөө.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар олон асуудал хэлэлцэх ёстой байсан ч АН завсарлага авснаар чуулган өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин томилох тухайд АН-ын бүлэг завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчөөс нэг, Улсын Дээд шүүхээс хоёр, УИХ-аас хоёр хүний нэрийг дэвшүүлэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр нэр дэвшүүлэхээр санал нэгдсэнд АН-ын гишүүд эсэргүүцэж, завсарлага авчээ.