
Баруун болон төвийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.